Монголын чөлөөт бөхийн холбооны ээлжит бус их хурал өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд боллоо.
Тус хурлаар Удирдах зөвлөлийн гишүүдийн болон холбооны ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулжээ.
Ийнхүү "Эрдэнэт үйлдвэр"-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Түүнчлэн Монголын чөлөөт бөхийн холбооны гадаад харилцааны албаны дарга Пэлжээгийн Буяндэлгэрийг тус холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон байна.
Дашрамд, П.Буяндэлгэр нь Азийн бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын сонгуульт албыг мөн хашдаг ба Азийн бөхийн холбооны Удирдах зөвлөлд сонгогдсон анхны монгол эмэгтэй юм.
Азийн бөхийн холбооны Удирдах зөвлөлд Монгол, БНСУ, Япон, Киргиз, Казахстан, Йемен зэрэг 7 орны төлөөлөгч багтдаг билээ.