УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ.
Чуулганы нээлтийн дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр тэргүүтэй албаныхан, Засгийн газрын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ хаалттай хуралдав.
Хуралдаанаар ОХУ-ын зүгээс Украины эсрэг явуулж буй цэргийн тусгай ажиллагааны талаар манай улсын баримтлах байр суурь болон хүнсний аюулгүй байдлын талаарх судалгаа, мэдээлэл, эдийн засгийн хүндрэлтэй үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцжээ.
Эх сурвалжийн хэлж буйгаар ОХУ-аас Украины эсрэг хэрэгжүүлж буй цэргийн ажиллагааны тухайд Монгол Улс төвийг сахисан байр суурьтай байх тухайд санал нэгдсэн байна.