Монголын цанын холбоо, Японы цанын холбооны хамтын ажиллагааны хүрээнд тус улсаас Монголын хөдөө орон нутгийн тамирчдад зориулан цана, хэрэглэл материалын хамт бэлэглэснийг Элчин сайд Х.Кобаяши гардуулан өглөө.
Энэ үеэр МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг Монголын өвлийн спортыг хөгжүүлэхэд Японы талтай цаашид илүү өргөн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Элчин сайд Х.Кобаяшигийн Монголын спортын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлэн МҮОХ-ны дээд шагнал “Алтан Очир” одонгоор шагнажээ.