"Бээжин 2022" Өвлийн паралимпын наадмын гүйлтийн цанын ойрын зайн уралдаан өнөөдөр явагдаж тэших техникээр 25 тамирчин 1,2 км зайд уралдлаа.
Энэ зайд бүх тамирчид замаа дуусгаж барианд орлоо. Монгол Улсын тамирчин Батмөнхийн Ганболд 13-аар гараанаас гарч уралдааны замаа 03 минут 05.39 секундын хугацаанд туулсан амжилтаараа 18 дугаар байрт, Цэгмидийн Дашдорж 11-ээр гараанд гарч 03 минут 07.32 секундын амжилтаар 19 дүгээр байранд шалгарлаа.
Энэ зайд уралдсан тамирчдаас эхний 12 тамирчин дараагийн шатанд буюу хагас шигшээд шалгарсан юм.