Монголын сагсан бөмбөгийн од аавынхаа амжилтыг үргэлжлүүлж, NBA-ийн тамирчин болохоор мэрийж яваа Ш.Энхийн-Од Америкийн оюутны спортын холбоо (NCAA)-ны дээд лигт урилгаар тоглосон Монголын анхны тамирчин болсон билээ.
“Дэйтон”-ы их сургуулийн багт тоглож буй тэрээр “Nike” компаниас зохион байгуулдаг “Nike hoop summit” шоу тоглолтод оролцох 12 тамирчны нэгт багтжээ.
Өсвөрийн Бүх оддын тоглолт гэгддэг тус тоглолтод АНУ, Дэлхийн баг хоорондоо өрсөлдөнө. Ингэснээр Ш.Энхийн-Од дэлхийн багт өрсөлдөн, 19 настай америк шилдгүүдийн эсрэг тоглохоор болжээ.
Тоглолт дөрөвдүгээр сарын 8-нд Портланд хотод болно.
“Nike hoop summit” тоглолтын дэлхийн багт өрсөлдөж байсан тоглогчдоос NBA-ийн супер од Новицкий, Йокич нарын шилдгүүд төрсөн байдаг. Энэ шоу тоглолтоос 12 жилийн хугацаанд 11 тамирчин NBA-ийн драфтын №1-ээр хэр чансаатай, нэр хүндтэй тэмцээнийх нь илрэл билээ.