Монголын үндэсний олимпын хорооны ээлжит чуулган Гуравдугаар сарын 28-нд Улаанбаатар хотноо болно.
Чуулганаар ирэх олимпын мөчлөгт МҮОХ-г удирдах бүрэлдэхүүнийг сонгох юм. Тухайлбал, ерөнхийлөгч, дэд болон тэргүүн дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг энэ үеэр сонгох болно.
Тэгвэл МҮОХ-ны удирдлагад нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч эхэллээ.
Дүрмийн дагуу хараат бус сонгуулийн комисс нэр дэвшигчдийг бүртгэх ажлыг хариуцаж байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 20-нд болсон МҮОХ-ны бүх гишүүдийн хурлаас хараат бус сонгуулийн комиссыг гурван хүний бүрэлдэхүүнтэйгээр томилсон билээ.
Эх сурвалж: МҮОХ