Францын насанд хүрэгчдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, олимп, дэлхийн медальт Christope Gagliano-гийн ахалсан Францын эрэгтэйчүүдийн баг Монголд хамтарсан бэлтгэл хийхээр ирлээ.
Тэд манай улсын шигшээ багтай 14 хоног бэлтгэл хийх хүсэлт ирүүлсэн юм.
Францын багийн бүрэлдэхүүнд “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, Европын аваргын мөнгөн медальт Мхэйзе Лука, Европын залуучуудын цомын аварга, Португалын гран при хүрэл медальт Габа Жоан Бенжамин, Европын залуучуудын аварга, Парис Екатеринбург их дуулгуудын хүрэл медальт Аксус Бенжамин, Тел Авивын их дуулгад Хэрлэн мастерт хожигдож V байр эзэлсэн Боуба Дайки тэргүүтэй 13 тамирчин нэг сэтгэл зүйчийн хамт иржээ.