Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээлж байна.
"Бээжин-2022" өвлийн паралимпын наадамд оролцох Монголын баг бүрэлдэхүүн өчигдөр хилийн дээс алхлаа.
Паралимпын гүйлтийн цанын төрөлд манай улсаас дасгалжуулагч Ж.Дашдондогийн удирдлага дор Б.Ганболд, Ц.Дашдорж нар өрсөлдөнө. Харин уулын цанын төрөлд дасгалжуулагч Д.Очирсүхийн удирдлага дор Б.Цэрэнпунцаг уралдах юм.
Тэднээс Б.Ганболд "Сочи-2014", "Пёнчан-2018" паралимпын наадамд уралдсан туршлагатай бол Ц.Дашдорж, Б.Цэрэнпунцаг нар анх удаа паралимпын цасан замд хурд сорих гэж байна.