x

Валиевагийн явдлын дараа уран гулгалтын ертөнцөд юу болж байна вэ?

Камила Валиева. Энэ нэрийг сонсонгуут 15 настай бяцхан охин санаанд тань бууж банйа уу. Тэгвэл тэр л бяцхан охины ард уран тансагаар гулгах спортын фэнүүдийн итгэл найдвар явж байсан юм. Зуун жилийн авьяас, Шидэт охин, Төрмөл гулгагч... Спортын хэвлэлүүд түүнийг шүтэн биширч янз бүрээр л нэрлэж байв.

Харамсалтай нь юу болохыг бүгд харсан. Энэ явдлын дараа олимпын үлдсэн уралдаан тэмцээнүүд Валиевагийн хэргийн сүүдэр дор өнгөрсөн гэхэд болно. Энд тэндгүй аваргууд тодроод байхад л олимпын фэнүүд Валиеваг ярьсаар. Тэр ч байтугай алт авсан Аннаг бараг хэн ч дурссангүй.

Валиевагийн дасгалжуулагч Этери Тутберидзегийн нэр хамгийн их дурьдагдсан өдрүүд байлаа. Түүний зарим үнэн төрх ил гарч ирэх шиг. Түүнийг хэзээнээсээ ширүүн дасгалжуулагч гэж ярьдаг. Гучаад жилийн өмнө Тоня Хардин өрсөлдөгчөө штангаар цохиж энэ спортын хамгийн адгийн хүнээр нэрлэгдэж явдаг. Тэгвэл Евроспорт Этериг дараагийн хамгийн муу хүн болгож.

Валиеватай хэрхэн харьцахыг харсан спортоор дагнан мэдээлдэг хэвлэл мэдээллийнхэн дуу дуугаа авалцан Хэрцгий амьтан, Зүрх сэтгэлгүй дасгалжуулагч гэх зэргээр бичиж эхэлсэн. Олимпын хорооны босс Томас Бах бүр тэргүүн эгнээнд нь нааж явдаг шүү. Тэр тамирчнаа тайтгаруулахын оронд, туслахын оронд ямар аймшигтай хүйтэн байв аа, өөрийнхөө тамирчинтай яаж ингэж харьцаж чадаж бнаа гэснийг нь мэдээлээгүй сайт үгүй байх.

Валиева үзүүлбэрээ дуусгаад талбайгаас гарахад Этеригийн дуу тв камерт бичигджээ. “Яагаад чи бүх юмыг гарнаасаа алдаж байгаа юм, надад наадхаа тайлбарла” гэж чангаар орилсныг сонссон хэвлэлийнхэн “Бид уг нь тэврээд тайтгаруулах байх гэж бодсон” гэжээ.

Этери өөрийн алдар нэрийн төлөө жаахан охидыг нэг удаагийн цаас мэт ашигладаг, тэр хэзээ ч тамирчдыг удаан хугацаанд дасгалжуулж чаддаггүй гэж нэг сайт бичсэн байв. Үнэхээр ч түүний тамирчдыг харахад удаан карриер ерөөсөө байдаггүй. 2014 оны олимпын аварга Юлия Липницкая нэгэнтээ бэлтгэлийн үеэрх хоолны дэглэмийн асуудлыг сөхөж байлаа. Хэдэн жилийн дараанаас тэр идэмхий өвчин тусч биеийн жин нь бараг хоёр дахин нэмэгдэж байв. “2018 оны олимпын аварга Алина Загитова Пёнчанд бид зөвхөн амандаа ус балгаад амаа зайлчихаад буцаагаад цацаж байв” гэж хэлж байлаа. Алинагийн ард орж мөнгө авсан Евгения Медведева хүнд ачааллыг тэсвэрлэж дийлэхгүй өвдөгний бэртэл авч байв. Тэд бүгд 18 насандаа зодог тайлсан. Уг нь энэ бол ид нас л даа. 27, 28 настай ч медаль дээр бууж байдаг жишээ их бий.

Этерид тамирчдаас нь хэн нэг нь бүтэлгүйтэх хамаагүй байдаг гэх. Дөрвөлсөн үсрэлтээр гаршиж буй дараагийн охид нь түүнд шүүсээ шахуулах гээд бэлэн байдаг бололтой. Шүүсээ шахуулах гэсний учир нь хоол ундны дэглэмээс гадна урт цагийн бэлтгэл. Өдөрт 12 цагаар бэлтгэл хийдэг өөр ямар ч спорт үгүй дээ.

Гэхдээ Этериг өмгөөлсөн мэдээллүүд бас явсаан. Оросын талаас. Дэлхийн аварга Александер Жулин Бахын ярианд харамсаж байна, олимпын дөрвөн аваргыг төрүүлсэн хүн шавь нартаа юу гэж хэлэх нь түүний хэрэг гэж жиргэсэн байв. Түүний тэр жиргээний дор Этери орж ирээд “Ноён Бах бидний ажилд ийм дүгнэлт өгч байгаад их гайхаж байна” гэсэн байлаа. Эцэст нь Камилагийн жиргээ энэ хэргийг түр намжаах шиг боллоо. Тэр Этериг өөрийнхөө салбарт шилдэг нь гэсэн байв.

Гэсэн хэдий ч Камилагийн хэрэг уран гулгалтад том цочроо өгөв. Олимпын аварга, Германы Алёна Савченко насны хязгаарын тухай хөндсөн. “17, 18 настай бол ийм шуугианыг даваад гарна, 15 нас гэдэг дэндүү жаахнаараа байна” гэжээ. Тэр мөн Этериг буруутгаж. “Дасгалжуулагчид мэргэжлийн байх хэрэгтэй, би ч гэсэн дасгалжуулагчдаа толгойдоо цохиулж энэ спортыг орхих талаар бодож байсан” хэмээн хуучнаа дурсав. Камилагийн хэргийн дараа тэр охиноо уран гулгалтаар явуулах бодлоо өөрчилж байгаа бололтой. Дэндүү харгис ертөнц гэжээ.

Сочигийн олимпын хүрэл медалт, Америкийн Эшли Вагнер Камила энэ их шуугиан дунд талбайд гарах ёсгүй байсан юм, түүнийг талбайд гаргасан томчууд буруутай гэж. Олимпын аварга алдарт Катя Витт бас түүнтэй ижил төстэй яриа өгч. Шууд дамжуулалтын үеэр эфирт тэр уйлаад цааш харсан гэнэ. Шалтгаан нь Камилагийн нүд хальтрам бүтэлгүйтэл. Зуун жилд ганц төрөх ийм авьяасыг цунами болохоос өмнө гурван сар холдуулж сонин ч уншуулахгүй тархи толгойг нь амраах ёстой байсан юм. Хэн медаль авах нь хамаагүй. 15-хан настай охин улстөрийн золиос боллоо гэж тэр ярьсан байлаа.

Шүүгч нар ч ямар нэгэн өөрчлөлт хийх хэрэгтэй талаар яриад эхэлснээс үзвэл ирэх жилүүдээс бидний мэдэх уран гулгалт өөр болох бололтой. Нэрт шүүгч Хаяа Лээнардс Уран гулгалт бол хөдөлгөөн, хөгжим, техник хосолсон онцгой спорт. Гэтэл хүүхдүүд зөвхөн техниктээ анхаарч энэ спортын гоо сайхныг орхигдуулаад байна. Тэд нэг удаа ирж баахан үсрэлтүүд харуулаад явдаг. Дараа нь шал өөр царайнууд ороод ирдэг гэжээ.

Трусовагийн байдал яг л энэ үгсийг санагдуулам байсан даа. Валиеваг гулгаж байхад тэр хүлээлгийн өрөөнд байгаагүй, шагналаа гарч аваагүй. Таван удаа дөрвөлсөн үсрэлт хийсэн ч мөнгө дээр буусандаа багтарч “Би энэ спортыг үзэн ядаж байна” гэж хашгирч байхыг нь дэргэдэх хүмүүс нь бүгд сонсчээ. Түүний нутаг нэгт, олимпын гурван удаагийн аварга Ирина Роднина уран гулгалтыг зөвхөн техникээр ялдаггүй тухай сануулан түүнийг шүүмжилсэн байна.

Юутай ч дэлхийн аваргаа үзээдхье. Тэгээд ирэх жилээс насны хязгаар тогтоосон, шүүлтийн систем өөрчлөгдсөн тэмцээн орж ирэхээр болж байна уу даа. Дэлхийн аваргаар гурван охин хэрхэх бол гэдэг их сонин байгаа. Анна алтан медаль авчихаад баярлахгүй байсан. Трусова орилж чарласан, Камилагийн хоосорсон нүд зэрэг нь түүх болж үлдлээ. Олимпын үеэрх тэдний биеийн хэл хоорондын өрсөлдөөн ямар аймшигтай байдгийг төвөггүй хэлсэн дээ. Магадгүй Этери тэднийг хооронд нь алалцуулдаг биз. Чи чад, үгүй бол өөр хэн нэг нь чадна гэж. Гэхдээ нэг л юм маргашгүй үнэн. Тэр олимпын аварга төрүүлж чадаж байна. Насны хязгаар тогтоогоод шинэ дүрэм гараад эхэлбэл байдал яаж өөрчлөгдөхийг тэр үед нь л харах байх даа.

Ямар ч байсан бяцхан Камила охин энэ спортын гольдрилыг өөрчлөх шиг. Хөлбөмбөгийн дэлхийн аварга дууссан ч хүмүүс тоглолтуудыг ярьсаар л байдаг. Түүн шиг олимп дууссан ч хүмүүс Валиеваг ярьсаар. Спортын гоё сайхан нь энэ байдаг билээ.

Эх сурвалж: MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ХАЛЛОВЭЭН ба МОНГОЛЧУУД Өчигдөр 13 цаг 21 мин Монгол бахархлын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ Өчигдөр 12 цаг 17 мин МУГЖ Д.Алтанхуягийг ДБЭТ-ын захирлаар түр томиллоо Өчигдөр 12 цаг 12 мин Энэ л бидний тавилан юм бол парламент, Засгийн газрыг ч гэсэн нүхэн гэрт нүүлгэж оруулъя Өчигдөр 11 цаг 58 мин Дэлхийн хамгийн анхны нисэхийн компаниудын нэг татан буугдлаа Өчигдөр 11 цаг 01 мин Ажилдаа шаргуу хүний синдром юунд хүргэдэг вэ Өчигдөр 10 цаг 56 мин Исландын эдийн засаг өсч, ажлын дөрвөн өдөртэй болов Өчигдөр 10 цаг 50 мин Чингис хааны мэндэлсэн өдөр, Улс тунхагласны баяраар хилийн боомтууд амарна Өчигдөр 10 цаг 39 мин Үндэсний хиймэл дагуулын төсөлд зориулж 225,2 сая еврогийн зээл авна Өчигдөр 10 цаг 28 мин Хот, хөдөөг махны өртгийн сүлжээгээр холбох төслийн зөвлөлдөх уулзалт боллоо Өчигдөр 10 цаг 08 мин Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд Дэлхийн хошой мөнгөн медальтан болов Өчигдөр 10 цаг 03 мин Д.Цолмон: Цөмийн энергийн тухай хуульд тусгай АМНАТ-ийн хэмжээг УИХ шийддэг байхаар тусгасан Өчигдөр 10 цаг 00 мин Тавантолгой Түлш: 8000 орчим айл манай түлшийг түлэхгүй байна, арга хэмжээ авах хэрэгтэй Өчигдөр 09 цаг 54 мин П.Сайнзориг: 3-4 нүдтэй хурга, ишиг, тугал ярьсаар байгаад эдийн засгийн том төслүүдийг зогсоодог Өчигдөр 09 цаг 08 мин Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 81 гомдол, мэдээллийг хянан шалгав Өчигдөр 08 цаг 52 мин Энэтхэгийн хөрөнгийн зах зээл сүүлийн 25 жил тогтвортой өсч байна Өчигдөр 08 цаг 43 мин Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд хүүхдийн амбулаторийн эмнэлэг ашиглалтад орууллаа Өчигдөр 08 цаг 39 мин Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан Өчигдөр 08 цаг 35 мин ЧИЛИ: Гуравдагч ертөнцийн сайн, муу хосолсон хамгийн сонирхолтой жишээ Өчигдөр 08 цаг 24 мин Ерөнхий ассамблейн 26 дугаар чуулга уулзалтад оролцож байна Уржигдар 18 цаг 47 мин
iИх уншсан
Ж.Золжаргал: Өнөөдрийн эдийн засгийн буруу бүтцээр цаашаа яв... Хөгжлийн хөтөч Казахстан: Ардчилал нь сул ч ядууралгүй! Гадаад харилцааны нуман тулгуур ба “Стан-цэцэг” Трампын аврал ЧИЛИ: Гуравдагч ертөнцийн сайн, муу хосолсон хамгийн сонирхо... Д.Цолмон: Цөмийн энергийн тухай хуульд тусгай АМНАТ-ийн хэмж... Энэ л бидний тавилан юм бол парламент, Засгийн газрыг ч гэсэ... Монгол бахархлын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааны ... Дэлхийн хамгийн анхны нисэхийн компаниудын нэг татан буугдла... Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд Дэлхийн хошой мөнгөн медальтан... Шоон доторх цамхгийг Саудын Арабад босгоно Ц.Баатар: Казахстан нь газар зүйн байршил, түүхэн уламжлалын... DAILYMAIL “сэтгэл царцаасан” 2025 оны мэргэ төлгийг сануулав... ХАЛЛОВЭЭН ба МОНГОЛЧУУД Тавантолгой Түлш: 8000 орчим айл манай түлшийг түлэхгүй байн... Хүүхэд хахаж, амьсгал нь боогдсон үед ямар арга хэмжээ авах ... Big Loyalty хөтөлбөрийн азтанууд тодорсоор байна Исландын эдийн засаг өсч, ажлын дөрвөн өдөртэй болов Ажилдаа шаргуу хүний синдром юунд хүргэдэг вэ Японы эрх баригч нам  12 жилийн дараа анх удаагаа парламенты...
Top