Нийслэлийн хүний нөөцийн хөгжлийн төвд үндсэн багш шалгаруулж авна.
Үндсэн үүрэг:
-
Төвийн батлагдсан төлөвлөгөө, хуваарийн дагуу сургалтад бэлтгэх, сургалт удирдан явуулах;
-
Танхимын сургалтын үед өмнөх болон дараах тест, үнэлгээний гүйцэтгэлийг хариуцах;
-
Сургалтын үйл явц, гүйцэтгэлийн тайлан гаргах;
-
Сургалтын орчин, материал, шаардлагатай тоног төхөөрөмжийг сургалт хариуцсан ажилтантай хамтран бэлтгэх;
-
Төвөөс зохион байгуулж байгаа аливаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцох;
-
Гэрээт багш нарыг удирдлага, арга зүйгээр хангах;
-
Сургалтын хөтөлбөр боловсруулах, агуулгыг хянах, сайжруулах, редактор хийх;
-
Насанд хүрэгчдэд зориулсан суралцагч төвтэй арга барилыг ашиглаж сургалтыг чанартай хүргэх;
Тавигдах шаардлага:
-
Төрийн албанд тогтвортой ажиллах, өсөн дэвжих хүсэл эрмэлзэлтэй;
-
Их, дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
-
Багшлах ажлыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх чадвартай;
-
Сургалтыг үр дүнтэй, эерэг удирдан чиглүүлэх чадвартай;
-
Компьютерын хэрэглээний программ дээр ажиллах чадвартай;
-
Шинийг суралцах хүсэл эрмэлзэлтэй;
-
Идэвх санаачилгатай, хариуцлагатай, багаар ажиллах чадвартай;
-
Нягт, нямбай, хувийн зохион байгуулалт сайтай;
-
Насанд хүрэгчдэд багшилж байсан туршлагатай бол давуу тал болно.
-
Шалгаруулж авах хүний тоо: 2 хүн
Уг ажлын байрыг сонирхсон хувь хүн 2022 оны Гуравдугаар сарын 02-ны өдрийн 17:00 цагаас өмнө ariunaa.b@trc-ulaanbaatar.edu.mn хаягаар материалаа илгээнэ үү.
Холбоо барих утасны дугаар: 7011-9900, 99132786
Бүрдүүлэх материал:
-
Төрийн албан хаагчийн анкет
-
Боловсролын гэрчилгээний хуулбар
-
Иргэний үнэмлэхийн хуулбар
-
Багшлах эрхийн үнэмлэх (байхгүй бол шаардлагагүй)
-
Өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
Сонгон шалгаруулалт 2 үе шаттай явагдана. Эхний шат буюу анкетын шалгаруулалтад тэнцсэн хувь хүнтэй холбогдох аж.