“Жакарта-Палембан-2018” Азийн наадамд энэ жилээс шинээр хөтөлбөрт багтсан Кураш барилдаанаас анхны мөнгөн медалийг эмэгтэйчүүдийн 63 кг-д барилдсан Б.Баасанжаргал эх орондоо авчирлаа. Түүнчлэн Б.Баасанжаргал ийн медаль авснаар монголчууд Азийн наадмын түүхэнд 10 төрлөөс ямар нэг медаль хүртэж буй юм.
Тэрбээр эхний тойрогт Туркменистаны бөх Мэхрибан Курбановаг 5:0-ээр ялж, 16-д Филиппиний Женилоу Москуэдаг 3:0-ээр хожсон. Шөвгийн наймд Казахстаны Назгул Кубашеваг мөн 3:0-ээр дийлээд хагас шигшээд Узбекистаны Мухлиса Абдумаликоваг цэвэр ялсан. Харин аваргын төлөө өөр нэг узбек бөх Дилдор Шерметовад ялагдаж, мөнгөн медаль хүртлээ.