“Жакарта-Палембан-2018” Азийн наадмын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр эхлээд байгаа билээ.
Эмэгтэйчүүдийн 52 кг-д барилдаж буй манай улсын тамирчин Г.Ганцэцэг эхний тоглолтдоо Туркменистан улсын тамирчин Г.Бамбуратоваг ялсан юм. Дараагийн өрсөлдөгч БНСУ-ын тамирчин Парк Дасолтой хүч үзсэн ч ялагдаж, хүрэл медалийн төлөө Тайланд улсын тамирчин Варасиха Качакорнтой барилдахаар болсон.
Г.Ганцэцэг Тайланд улсын тамирчин Варасиха Качакорнтыг 2 торгуулаар ялж явсан ч сүүлийн мөчид юүко үнэлгээгээр ялагдал хүлээн медальгүй хоцорлоо.
Манай улс 3 алт, 2 мөнгө, 6 хүрэл нийт 11 медальтайгаар 20-р байранд эрэмблэгдэж байна.