“Жакарта-Палембан-2018” Азийн наадмын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр эхлээд байгаа билээ.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдаж буй Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг Тайванийн бөхийг цэвэр ялж, хагас шигшээд шалгарсан ч дараагийн барилдаандаа БНСУ-ын тамирчин Жүн Бок Ёнд нэмэлт цагаар ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдахаар болсон.
М.Уранцэцэг хүрлийн төлөө БНАСАУ-ын тамирчин Жон Ю Суныг ялж Азийн наадмын хошой медальтан боллоо. Тэрбээр дөрвөн жилийн өмнө энэ жиндээ түрүүлж байсан билээ.