Азийн наадмын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр эхлээд байгаа билээ.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдаж буй Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг Тайванийн бөхийг цэвэр ялж, хагас шигшээд шалгарсан юм. ДАШТ-ий алт, мөнгөн медальтай, тэрбээр мөнгөн медалийн төлөө олимпын мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, БНСУ-ын бөх Жон Бо Кеонтой барилдана.
“Жакарта-Палембан-2018”-д Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж буй олимп, ДАШТ-ий хүрэл медальт Г.Отгонцэцэг БНАСАУ-ын Жон Ю Соныг вазари үнэлгээгээр ялсан. Тэрбээр мөнгөн медалийн төлөө Япон Улсын бөх Кондо Амитай барилдсан ч өвдөг шороодож хүрэл медалийн төлөө БНХАУ-ын тамирчин Шионг Яаотой барилдхаар болсон. Дөнгөж сая БНХАУ - ын бөхийг базари үнэлгээгээр ялж Азийн наадмын хүрэл медаль хүртлээ.
Одоо Монгол улсын тамирчин М.Уранцэцэг барилдаж байна.