“Бээжин-2022” өвлийн олимпын гүйлтийн цанын спринт зайн уралдааны эрэгтэйчүүдийн урьдчилсан гараа дөнгөж сая өндөрлөлөө.
Энэ төрөлд 44 улсын 90 тамирчин уралдсан бөгөөд манай тамирчин Б.Ачбадрах урьдчилсан гарааны уралдаанд 3:11.60 цагийн үзүүлэлттэйгээр барианд орлоо. Ийнхүү тэрээр уг амжилтаараа 77-р байрт жагслаа.
Гүйлтийн цаны спринт зайн уралдааны эрэгтэйчүүдийн урьдчилсан гарааг Францын тамирчин Лукас Чанават 2:45.03 цагийн үзүүлэлтээр тэргүүлсэн. Уг төрөлд хамгийн сайн үзүүлэлттэй 30 тамирчин дараагийн шигшээ уралдаанд шалгарах юм.
Ийнхүү Монгол Улсын тамирчид олимпын наадмын гүйлтийн цаны спринт зайн уралдаанд анх удаа оролцож амжилттай тэмцээнээ өндөрлүүллээ.
Мөн өнөөдөр эмэгтэйчүүдийн урьдчилсан гараанд уралдсан А.Энхтуул 3:58.25 цагийн үзүүлэлттэйгээр 79-р байрт орсон билээ.