“Бээжин-2022” өвлийн олимпын гүйлтийн цанын спринт зайн уралдааны эмэгтэйчүүдийн урьдчилсан гараа дөнгөж сая өндөрлөлөө. Уг төрөлд нийт 34 улсын 91 тамирчин өрсөлдсөн юм.
Манай тамирчин А.Энхтуул урьдчилсан гарааны уралдаанд 3:58.25 цагийн үзүүлэлттэйгээр барианд оров. Тэрбээр уг амжилтаараа 79-р байрт эрэмбэлэгдэв.
Гүйлтийн цаны спринт зайн уралдааны эмэгтэйчүүдийн урьдчилсан гарааг Шведийн тамирчин Сандлинг Жонна 3:09.03 цагийн үзүүлэлтээр тэргүүлсэн. Уг төрөлд хамгийн сайн үзүүлэлттэй 30 тамирчин дараагийн шигшээ уралдаанд шалгарах юм.
Монгол Улсын тамирчид олимпын наадмын гүйлтийн цаны спринт зайн уралдаанд анх удаа оролцож байгаа юм.
Сэтгэгдэл (1)