Азийн наадмын боксын төрөлд эрэгтэйчүүдийн 60 кг-д өрсөлдсөн буй Э.Цэндбаатар шөвгийн наймд Туркменистан улсын боксчин Хурсанд Иманкулиевийг 5:0-ээр ялж, медалийн болзол хангалаа. Тэрбээр энэ сарын 31-нд мөнгөн медалийн төлөө БНХАУ-ын боксчин Жун Шантай өрсөлдөнө.
Эрэгтэйчүүдийн 52 кг-д тулалдсан Г.Ган-Эрдэнэ шөвгийн наймд учраа таарсан Тайландын Юттапонг Тонгдеег дийлсэнгүй. Манай тамирчин хоёрдугаар үед илүү тоглолт үзүүлсэн ч энэ эрчээ гуравдугаар үеийн төгсгөл хүртэл хамгаалж чадаагүй юм.
Ингэснээр Жакартагийн рингэнд гарсан манай 10 тамирчнаас 56 кг-д Х.Энх-Амар, 60 кг-д Э.Цэндбаатар, 64 кг-д Б.Чинзориг, эмэгтэйчүүдийн 51 кг-д О.Жаргалан нар тэмцээнийг үргэлжлүүлж байна.