XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн хаврын тэргүүн сар, сар шинийн баярт зориулсан барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх барилдаж, аймгийн заан Э.Мөнхжаргал түрүүллээ.
Улс, аймгийн цолтой 256 бөхөөс шөвгийн дөрөвт Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын гарьд М.Бадарч, Увс аймгийн Тэс сумын харьяат Т.Баасанхүү, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын заан Б.Пүрэвсайхан, Архангай аймгийн Хотонт сумын харьяат аймгийн заан Э.Мөнхжаргал үлдэж, улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэж, аймгийн заан Э.Мөнхжаргал үзүүр, түрүүнд барилдсан юм.
Сонирхуулахад энэ удаагийн сар шинийн барилдаан 1963 оноос хойш аймгийн цолтой бөх түрүүлсэн анхны тохиолдол болжээ.