Өвлийн олимпын наадамд оролцох Монголын баг тамирчид өнөөдөр төрийн далбаагаа гардан авсан билээ. Манай баг маргааш өдөр Бээжин хотыг зорих юм.
Гэвч сошиал орчинд тамирчдын хувцас дээр бичигдсэн MONGOLIA нэрний "G" үсэг "C" гэж буруу, дутуу байгаа зураг тараад буй.
Улсын нэрийг буруу бичсэн байна гэх шүүмжлэл олон нийтийн сүлжээнд хурц өрнөж байна.
Тэгвэл гараад буй энэ асуудалд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг дараах тайлбарыг хийв.
Тэрээр "Michel&Amazonka компанийн үйлдвэрлэсэн олимпын багийн эхний хувцас алдаатай гарсан тул засуулахаар үйлдвэр рүү буцаагаад байна. Олимпыг зорих багийн хувцас ямар нэг алдаагүй байх болно" гэжээ.