"Жакарта-Палембанг - 2018" Азийн наадмын 10 дахь өдөр хөшгөө нээлээ. Өнөөдөр Монголын баг тамирчид оролцох Кураш, Софт теннисний төрлүүд эхэлж байгаа бол Бокс, Уран сайхны гимнастик, Хөнгөн атлетик, Параглайдинг, Сагсан бөмбөг 5х5 эмэгтэй, Волейболын эрэгтэйчүүдийн баг тамирчдыг хуваарьт тоглолтууд хүлээж байна. Байт харвааны эрэгтэйчүүдийн болон холимог багийн төрлийн медалийн төлөөх харвалтууд өчигдөр явагдаж, харваачид Азийн наадамд тус тус IV байр эзэлсэн талаар бид мэдээлсэн билээ.
Монголын баг тамирчид медаль хүртэх өндөр магадлалтай Кураш - өнөөдөр, Жүдо - 08.29, Самбо - 08.30-ны өдрүүдэд эхэлнэ.