x

Уран зураг дахь нүцгэн хөргүүд

Дэлхийн уран зургийн урлаг дахь хамгийн гоё гэж үзэгчид ба шүүмжлэгчдийн үздэг хамгийн мэдрэмжтэй бөгөөд гоо зүйн хэм хэмжээтэй бүтээлүүдийг танилцуулья. Үүнд:

1. Ренуар "Усанд орж буй томчууд"

Энэ цуглуулгыг хамгийн задгай, зоригтой, завхай зураач гэж хэлэгдэхгүй Ренуар нээж байна. Францын уран бүтээлчийн энэ зураг  цуглуулгад  дээгүүр орох ёстой. Учир нь Ренаур зураг дээрээ бараг гурван жил ажилласан ба түүнийг бүтээх явцдаа маш олон тооны таталбар зургуудыг үлдээжээ. “Усанд  орж буй томчууд”-ын дараа зураач ийм их хугацаа, хүч хөдөлмөр зарсан өөр бүтээл хэн нэгэнд  байдаггүй.

Хоёрдугаарт Ренаурын энэ зургийг Эдуард Манегийн  «Олимпия» зураг (1863), Поль Сезанны «Бие угааж буй эмэгтэйчүүд» (зууны эхэн) зургуудын хооронд импрессионистуудын бүтээсэн нүцгэн хатагтай нартай цорын  ганц бүтээл гэдэг.

2. Энгр "Том одалиска"

Зуун удаа  сонссоноо нэг удаа үз гэдэг  бүтээл энэ болно. Зургийг Наполеоны охин дүү Каролина Мюратад зориулан бүтээжээ. Зургийн гоо зүйд эргэлзэх зүйлгүй. Харин бие судлалаар бол асуудал байгаа. Бүсгүйн баруун гар нь гэхэд л баймааргүй урт, зүүн хөлийг бодит биш хэлбэрээр нугалсан байх юм. Гэхдээ л зураг зохицол сайтай. Энд зураачийн мэргэжлийн өндөр чадвар харагдана. Зүүн өвдөгний нугалааны хурц өнцөг нь  зургийн гурвалжин зохиомжийг зөөллөх шаардлагаар зурагджээ.

3. Анри Руссо "Зүүд"

Фовизм гэх урсгалын их мастер нас барахаасаа хэдхэн сарын өмнө зурсан сүүлчийн зураг нь энэ юм. Зураг дахь бүсгүйн ёгтлол нь зүүд. Сонирхолтой нь Руссо, хачин сонин орнуудад насандаа очиж үзээгүй. Тэрээр зурагтаа ширэнгэн ой, сонин хачин цэцэг жимсийг онцгой идэвхтэйгээр зурдаг, сэтгэлээ өгдөг байжээ.

4. Рубенс "Вирсавия усан оргилуурын дэргэд"

Рубенс гэх Голландын их мастер бие галбир сайхантай эмэгтэйчүүдийг зурах дуртай, мөн тэднийг нүцгэлэх эрмэлзэлтэй байжээ. Заримдаа тэднийг бүрэн нүцгэлэхгүй. Түүний нэг жишээ нь энэ зураг юм. Домгоор бол Давид хаан усан оргилуурын дэргэд суугаа залуу бүсгүйг хараад анхны харцаар дурлажээ.

Гэтэл бүсгүй Давидын армид алба хаасан нөхөртэй байжээ. Вирсавия Давидтай ойртон жирэмсэн болсон байв. Хожим Давид өөрийн армийн даргадаа захидал бичин Вирсавийн нөхрийг хорлох даалгавар өгсөн байна. Нөхөр нь эхний тулалдаанаар амиа алджээ. Давид шударга хүн болж Вирсавийг эхнэрээ болгон авсан ба тэдний төрсөн хүүхэд нь хоёр хоноод нас барав. Давид үүнийг бурхны цээрлэл гэж үзжээ. Энэ түүх уран зургийн олон бүтээлд зурагдсан байдаг.

5. Кабанель Венера төрсөн нь

Урлаг судлаачид энэ зургийг  илүү дутуу зүйлээс бүрэн чөлөөлөгдсөн гэдэг. Нюдын орны хонгорхон Венера.

Зураач  Александр Кабанель академик стиль, домгийн сэдэвт дуртай, дэгжин, пааландсан гэхээр бүтээлээр олонд таалагддаг консерватив үзэлтэй нэгэн байжээ. Хуучин ёс зүйг дээдлэх авч  бүтээлдээ тэр санаа бодлоо буулгахдаа бүдүүлэг гэж хэлүүлэхгүйгээр ажиллаж иржээ. Кабанель хэлж ярихдаа зоригтой нэгэн байсан гэх. Тэр нь түүний бүтээлд бараг харагдахгүй. Жишээлбэл тэр Эдуард Манед төдийлөн сайн ханддаггүй ч түүний «Пертюизегийн хөрөг» зургийг 1881 онд өмөөрч байв. “Ноёд оо, үүн шиг толгой зурчихаар дөрвөн хүн ч бидний дунд алга” гэж тэр хэлсэн нь  урлагийн шинэ урсгалыг дэмжсэн хэрэг болж түүнийг дэлхийд нээхэд хувь нэмэр болжээ.  

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ХАЛЛОВЭЭН ба МОНГОЛЧУУД 21 цаг 5 мин Монгол бахархлын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ 22 цаг 9 мин МУГЖ Д.Алтанхуягийг ДБЭТ-ын захирлаар түр томиллоо 22 цаг 14 мин Энэ л бидний тавилан юм бол парламент, Засгийн газрыг ч гэсэн нүхэн гэрт нүүлгэж оруулъя 22 цаг 28 мин Дэлхийн хамгийн анхны нисэхийн компаниудын нэг татан буугдлаа 23 цаг 25 мин Ажилдаа шаргуу хүний синдром юунд хүргэдэг вэ 23 цаг 30 мин Исландын эдийн засаг өсч, ажлын дөрвөн өдөртэй болов 23 цаг 36 мин Чингис хааны мэндэлсэн өдөр, Улс тунхагласны баяраар хилийн боомтууд амарна 23 цаг 46 мин Үндэсний хиймэл дагуулын төсөлд зориулж 225,2 сая еврогийн зээл авна 23 цаг 58 мин Хот, хөдөөг махны өртгийн сүлжээгээр холбох төслийн зөвлөлдөх уулзалт боллоо Өчигдөр 10 цаг 08 мин Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд Дэлхийн хошой мөнгөн медальтан болов Өчигдөр 10 цаг 03 мин Д.Цолмон: Цөмийн энергийн тухай хуульд тусгай АМНАТ-ийн хэмжээг УИХ шийддэг байхаар тусгасан Өчигдөр 10 цаг 00 мин Тавантолгой Түлш: 8000 орчим айл манай түлшийг түлэхгүй байна, арга хэмжээ авах хэрэгтэй Өчигдөр 09 цаг 54 мин П.Сайнзориг: 3-4 нүдтэй хурга, ишиг, тугал ярьсаар байгаад эдийн засгийн том төслүүдийг зогсоодог Өчигдөр 09 цаг 08 мин Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 81 гомдол, мэдээллийг хянан шалгав Өчигдөр 08 цаг 52 мин Энэтхэгийн хөрөнгийн зах зээл сүүлийн 25 жил тогтвортой өсч байна Өчигдөр 08 цаг 43 мин Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд хүүхдийн амбулаторийн эмнэлэг ашиглалтад орууллаа Өчигдөр 08 цаг 39 мин Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан Өчигдөр 08 цаг 35 мин ЧИЛИ: Гуравдагч ертөнцийн сайн, муу хосолсон хамгийн сонирхолтой жишээ Өчигдөр 08 цаг 24 мин Ерөнхий ассамблейн 26 дугаар чуулга уулзалтад оролцож байна Уржигдар 18 цаг 47 мин
iИх уншсан
Ж.Золжаргал: Өнөөдрийн эдийн засгийн буруу бүтцээр цаашаа яв... Хөгжлийн хөтөч Казахстан: Ардчилал нь сул ч ядууралгүй! Гадаад харилцааны нуман тулгуур ба “Стан-цэцэг” Трампын аврал ЧИЛИ: Гуравдагч ертөнцийн сайн, муу хосолсон хамгийн сонирхо... Д.Цолмон: Цөмийн энергийн тухай хуульд тусгай АМНАТ-ийн хэмж... Энэ л бидний тавилан юм бол парламент, Засгийн газрыг ч гэсэ... Монгол бахархлын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааны ... Дэлхийн хамгийн анхны нисэхийн компаниудын нэг татан буугдла... Шоон доторх цамхгийг Саудын Арабад босгоно Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд Дэлхийн хошой мөнгөн медальтан... Ц.Баатар: Казахстан нь газар зүйн байршил, түүхэн уламжлалын... DAILYMAIL “сэтгэл царцаасан” 2025 оны мэргэ төлгийг сануулав... Хүүхэд хахаж, амьсгал нь боогдсон үед ямар арга хэмжээ авах ... Тавантолгой Түлш: 8000 орчим айл манай түлшийг түлэхгүй байн... ХАЛЛОВЭЭН ба МОНГОЛЧУУД Big Loyalty хөтөлбөрийн азтанууд тодорсоор байна Японы эрх баригч нам  12 жилийн дараа анх удаагаа парламенты... Исландын эдийн засаг өсч, ажлын дөрвөн өдөртэй болов П.Сайнзориг: 3-4 нүдтэй хурга, ишиг, тугал ярьсаар байгаад э...
Top