Монгол Улсын залуучуудын өдрийг тохиолдуулан нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, СХД-ийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс болон Залуучуудын хөгжлийн төвтэй хамтран наймдугаар сарын 22-ны өдөр тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Баян-Оргил”, “Бумба-Од” фитнесс клубүүдийг “Залуучуудын хөгжлийг дэмжигч байгууллага”-аар тодруулан, батламж олгожээ.
Тус фитнесс клубүүд нь нийслэлийн залуучуудад ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд 30-50 хувь хүртэл хөнгөлөлттэй үнээр үйлчлэх юм.
Ингэснээр “Залуучуудын амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх хөгжлийн орчин, үйлчилгээг шинээр нэвтрүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэх” зорилтын хүрээнд залуучуудыг биеийн тамир спортоор хичээллэхийг дэмжих, иргэдийг хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, эрүүл амьдарлын дадлыг хэвшүүлэх зорилгоор нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас санаачлан, хэрэгжүүлж буй залуучуудад хөнгөлөлттэй үйлчлэх фитнесс клубүүдийн тоо хоёроор нэмэгдэж, 22 боллоо.
Баян-Оргил фитнес клуб: 99998609
Бумба-Од фитнес клуб: 76030606, 99062660