Азийн наадмын буудлагын спортын эмэгтэйчүүдийн 50 метрийн гурван байрлал төрөлд Монголын тамирчин Г.Нандинзаяа 458.8 оноо авч алтан медаль хүртлээ. Өнөөдөр явагдаж байгаа 3 байдлаас буудах дасгалд ОУХМ Г.Нандинзаяа 1175 оноогоор азийн наадмын дээд амжилтыг тогтоолоо.
ОУХМ Ч.Нарантуяа 1173 оноо онож манай 2 тамирчин 1, 2 дугаар байраар финалд шалгаран Ч.Нарантуяа 451.4 оноогоор мөнгөн медалийн эзэн боллоо.
Тэд урьдчилсан шатнаас нэг, хоёрдугаар байраар шалгарсан бөгөөд шигшээ буудалтад өөр хоорондоо өрсөлдсөөр ийнхүү нэг төрөлд хоёр медалийг эх орондоо авч ирэхээр боллоо. Г.Нандинзаяагийн хувьд Азийн наадмаас хоёр дахь медалиа зүүж байна. Тэрбээр 10 метрийн хийн урт бууны дасгалд хүрэл медаль хүртсэн билээ.