Азийн спортын 18-р их наадмын эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд “Будапешт-2013” ДАШТ-ний мөнгө, Азийн АШТ-ний мөнгө, “Универсиад” наадмын мөнгөн медальт, ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа Өмнөд Солонгосын бөхтэй барилдаж хүрэл медалийн төлөө барилдаж, ялалт байгууллаа.
Тэрээр өнөөдөр тэгшитгэлд Энэтхэгийн Пинкиг, шөвгийн наймд Вьетнамын Ти Ха Фуонгийг тус бүр оноогоор цэвэр ялсан ч хагас шигшээд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Казахстаны бөх Жулдиз Эшимовад 11:12-оор ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдахаар болсон юм.
Мөн тус наадмын эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж байгаа Залуучуудын дэлхйин аварга, Ази тивийн аварга, ОУХМ А.Батцэцэг хүрэл медалийн төлөө Өмнөд Солонгосын тамирчин Ум Жиюүнтэй барилдаж, 2:5-аар яллаа. Ийнхүү Монголын баг Азийн спортын наадмаас зургаа дахь медалиа хүртлээ.