“Токио-2020” паралимпын наадамд оролцож буй Монголын тамирчид медалийн буухиагаа алтаар эхлүүллээ.
Паралимпын аварга Э.Содномпилжээ цахим хуудсаараа дамжуулан сэтгэгдлээ хуваалцжээ.
Тэрээр "Энэхүү медалиа эх орон, төр засаг, ард түмэн, гэр бүл, найз нөхөд, багийн хамт олондоо зориулж байна. Ээж минь та энэ медалийг авах эрхтэй хүн билээ. Ээж минь та ямар их баярлаж байгаа бол" хэмээжээ.
Тэрээр Рио-2016 паралимпад 210 кг-ыг өргөн хүрэл медаль хүртэж байсан юм. Харин өнөөдөр Э.Содномпилжээ 245 кг-ыг өргөн паралимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоож, аваргын алтан медалийг хүртэж монгол түмнээ баярлууллаа.