Токиогийн паралимпын наадам зургаа дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр манай улсаас хүндийг өргөлтийн -107 кг жинд Э.Содномпилжээ өрсөлдөнө.
Түүний тэмцээн 10:00 цагаас эхэлсэн бөгөөд тэрээр эхний захиалгаар 241 кг-ыг шахаж паралимпын дээд амжилтыг шинэчилсэн бол хоёр дахь оролдлогоороо 245 кг-ыг шахаж паралимпын дээд амжилтыг өнөөдөр 2 шинэчиллээ.
Өмнө Грекийн тамирчин 238 кг-ыг өргөж байсан юм.
Жингийнхээ дэлхийн дээд амжилтыг эзэмшигч тэрээр 2016 оны Риогийн паралимпын хүрэл, 2018 оны Жакартагийн Азийн пара наадмын алт, 2019 оны Нур-Султаны дэлхийн аваргын алт, 2018 оны Мексикийн дэлхийн аваргын мөнгөн медаль хүртэж байсан билээ.