"Токио-2020" олимпод оролцсон Монголын баг тамирчдын сүүлч Олимпийн хотхоныг орхин Японы Яизү хотноо ирээд байна. Манай баг тамирчид өнөөдөр орой 23.00 цагт эх орондоо ирнэ.
Энэ оройн нислэгээр чөлөөт бөх, хөнгөн атлетикийн тамирчид, дасгалжуулагчид, МҮОХ, БТСУХ-ны ажилтнууд болон сэтгүүлчид тэргүүтэй 43 хүн эх орондоо ирэх бөгөөд гавьяат тамирчин Б.Сэр-Од дасгалжуулагч О.Оюунтуяагийн хамт Японд үлдэж, Хоккайдод бэлтгэлээ үргэлжлүүлэхээр болсон байна.
Эх сурвалж: МҮОХ