Токиогийн олимпод оролцсон Монголын шигшээ баг тамирчдын сүүлийн хэсэг маргааш буюу Наймдугаар сарын 11-ний орой 23:00 цагийн үед эх орондоо газардана.
Энэ өдөр чөлөөт бөх, хөнгөн атлетикийн тамирчид, дасгалжуулагчид, МҮОХ, БТСУХ-ны ажилтнууд болон сэтгүүлчид тэргүүтэй 43 хүн эх орондоо ирэх юм.
Харин гавьяат тамирчин Б.Сэр-Од дасгалжуулагч, О.Оюунтуяагийн хамт Японд үлдэж, Хоккайдод бэлтгэлээ үргэлжлүүлэн хийх юм.
Олимпоо дуусгасан тамирчид одоогоор Олимпын тосгоноо орхин Яизү хотод байрлаж байна.