Өчигдөр Олимпийн наадмын гимнастикийн ганцаарчилсан төрөл болж, Хятадын тамирчин 16 настай Гуан Ченчен, 18 настай Тан Шижин нарСимоне Билесийг буулган авлаа.
Гуан Ченчен бол тэнцвэрийн модон дээр учраа олчихсон мэргэжилтэн гэдгээ харуулав. Энэ олимп түүний анхны дэлхийн тавцан аж. Түүний үзүүлбэр маш нарийн техниктэй хэцүү байсан тул бусад өрсөлдөгчдөөс хамгийн түрүүнд финалд тэнцсэн тамирчин болсон юм.
Билес арын гарын хээ, эргүүлэлт хийв. Тэрээр өөрийнхөө нэрээр нэрлэгдсэн хэцүү буултаа хийсэнгүй. Гэвч тэр инээмсэглэн дасгалаа дуусгаж дасгалжуулагчаа тэврэн талбайгаас явав.
Билес Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа "Би туулж өнгөрүүлсэн зүйлийнхээ дараа ч энд зогсож байгаа өөрөөрөө бахархаж байна" гэлээ.
Эрэгтэйчүүдийн хувьд БНХАУ -ын Зоу Жингюань мөн параллель савлуурт алтан медаль хүртэв. Ингэснээр алтан медалийн тоогоор Хятад улс тэргүүлж байна.
Олимпын эргэн тойронд:
-
Карате үүссэн газраасаа Олимпийн анхны тоглолтоо хийлээ.
-
Энэтхэг нэгэн цагт талбайн хоккейн шоу л хийдэг байсан бол одоо Олимпын суудалд лавхан суум их сүр хүчтэй болжээ. Энэтхэгийн эмэгтэйчүүд энэ төрөлд алт, эрэгтэйчүүд хүрэл медаль авах боломжтой байна.
-
Норвегийн Карстен Уорхолм дэлхийн рекордыг тогтоож, эрэгтэйчүүдийн 400 метрийн саадтай гүйлтийг 45.94 секундын дотор туулсан байна.
А.Долгор