АНУ-ын гимнастикийн багийн од Саймонэ Билес сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаас болж ихэнх тэмцээнээс татгалзсаныхаа дараа Токиогийн наадамд тэнцвэрийн /Balance beam/ финалд өрсөлдөх аж.
Бараг долоо хоногийн өмнө багийн шигшээ тоглолтоос татгалзсан Билес хэлэхдээ, агаараас газартайгаа харьцах мэдрэмжээ алдсан тул өөрийн нарийн төвөгтэй, зоримог дасгалуудыг хийх нь аюултай болж ирсэн гэж байсан юм.
24 настай гимнастикч зодог тайлах бодолтой байгаа ч Франц дасгалжуулагчдаа хүндэтгэл үзүүлэхийн тулд 2024 онд Парист болох наадамд эргэн ирж магадгүй гэсэн юм.
Өнөөдөр буюу мягмар гаригт болох тэнцвэрийн /balance beam/ тэмцээн эмэгтэй гимнастикийн тэмцээний төрлийг өндөрлүүлнэ. Тэмцээний урьдчилсан шатанд нэг, хоёрдугаар байрт шалгарсан БНХАУ-ын Гуан Ченчен, Тан Шижин нарын дунд ширүүн өрсөлдөөн болно.
Олимпийн хамгийн сүүлийн үеийн мэдээ:
-
АНУ-ын гимнастикч Жейд Кэри алтан медаль хүртэв. Тэрээр финалын үзүүлбэрээ "миний амьдралдаа хийж байсан шалны хамгийн сайн дасгал" хэмээжээ.
-
Эмэгтэй бадминтоны хосын төрөлд Индонезийн Грейсиа Поли, Априян Раюю нар дээд амжилтыг хүртсэн нь тус улсын спортын амжилтыг ахиуллаа.
-
Японы бейсболын баг АНУ-ыг хожиж, лхагва гаригт Өмнөд Солонгосын багтай тоглох бөгөөд ялагч нь алтан медалийн төлөөх тоглолтод автоматаар шилжих болно.
-
Шинэ Зеландын хүндийг өргөгч Лаурел Хаббард олимпод оролцсон анхны нээлттэй трансжендер эмэгтэй болж түүхэнд бичигджээ.
-
Дасгалжуулагчдаа шүүмжилснийхээ дараа эх орондоо шоронд орохоос айж байсан Беларусийн гүйгчдэд Польш улс орогнол санал болгожээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com