Оросын хөлбөмбөгийн шигшээ баг ням гарагт Испанийн багийг ялсны дараа Москвад шар айргийн худалдааны эргэлт 25 хувиар, улс даяар нь 19 хувиар ихэсчээ. Энэ тухай эдийн засгийн мэдээний ПРАЙМ агентлаг дамжуулав.
Хэрэглээний өсөлтийг нь дэлхийн аваргын тэмцээн эхэлсэн зургаадугаар сарын 14-ний өдөртэй харьцуулан авч үзэв. Шар айргийн худалдааны эргэлтийн өсөлт хамгаас ихээр буюу 1,7 дахин ихээр Санкт-Петербургт нэмэгдсэн байна. Харин энэ үеэр хатуу алкоголийн ундааны худалдаа Орос даяар 4%-иар, Санкт-Петербургт 10%-иар буурсан ба Москвад хэвээр үлджээ. Шинжээчид тэмдэглэснээр шар айргийн эрэлт тэмцээн эхлэхээс хэд хоногийн өмнө 3-4 хувиар өмнөх оны мөн үеийнхээс нэмэгдсэн байлаа.
Зургаадугаар сарын сүүлчээр Их Британид “шар айргийн хямрал” гэж нэрлэгдсэн нүүрсхүчлийн хийн хомсдол гарсан байв. Энэ хийг шар айргийн болон хийжүүлсэн ундааны үйлдвэрлэлд ашигладаг ба Британийн хий бэлтгэдэг цорын ганц үйлдвэр нь зуны засварт орон хаагдсан байв. Мөн дээр нь хямралыг агаарын халалт ба хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнд Английн шигшээ амжилттай оролцож байгаа зэрэг хөөрөгдсөн байлаа. Британичууд шар айргийг ихээр худалдан авснаас дэлгүүр болон уушийн газар түүний хомсдол гарсан байв.
Өмнө мэдээлж байснаар хөлбөмббөгийн тоглолтой Оросын хотуудад шар айргийн нийлүүлэлт тасалдсан байлаа.
М.Цогт