Токиогийн олимпын 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд анх удаа ур чадвараа сорьж байгаа Монголын шигшээ баг ээлжит тоглолтоо дэлхийн хошой аварга, Европын 3 удаагийн аварга Оросын багтай хийж, 21:5-аар хожигдлоо.
М.Цэрэнлхам тоглолт эхлээд удаагүй байхад хуруугаа гэмтээсэн ч гурван оноо авч багаа тэргүүлэв. Мөн Э.Чимэддолгор хоёр оноо авсан юм. Эсрэг баг холын зайн зургаан шидэлтээ оруулсан нь онооны зөрүү холдох үндэслэл болсон байна.
Түүнчлэн орос тамирчид дундын зайнаас 57 хувьтай довтолж, найман оноог багтаа авчирсан. Манай шигшээ баг маргааш өглөө 09.40-өөс Румын, 16.30-аас Франц багтай тоглоно.