1950 оноос хойш 2000 шахам тоглогчид шатрын спортын их мастер болжээ. Гэхдээ спортын мастер гэх энэ гуншин шилдэг 30 тоглогчид л тогтвортой карьераа хөгжүүлэх хөшүүрэг болж чаддаг. Нөгөө талд хэсэг бүлэг залуу тоглогчид болон тэдний хэт улайрсан эцэг эхчүүд хамгийн залуу их мастер гэх цолны төлөө шинэ зорилт дэвшүүлдэг байна.
Түүхэн дэх хамгийн залуу их мастер байх нь "дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх, корпорацаар ивээн тэтгүүлэх, хамгийн том тэмцээнд уригдах үүд хаалга юм" гэж Иван Нечепуренко, Миша Фридман нар Таймс сонинд бичжээ.
Гэхдээ энэ цолыг авах нь ялахаас ч илүү их зүйлийг шаарддаг бололтой. Тоглогчид (мөн тоглогчдын эцэг эхчүүд) тэмцээн зохион байгуулагчид болон бусад шилдэг өрсөлдөгчидтэй тохиролцож, зорилгодоо нийцсэн хэм хэмжээ гэж нэрлэгддэг цувралын жишиг оноо цуглуулдаг нь “илхэн” нууц юм.
"Хэрэв би хүчин чармайлт гаргасан бол би нохойдоо ч их мастер цол авч өгөх боломжтой гэж бодож байна" гэж шатрын удирдах байгууллагын дэд ерөнхийлөгч Найжел Шорт хэлсэн байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com