Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын шатрын холбоо /МШХ/-ноос өнөөдөр “Дэлхийн цом-2021”-д оролцох үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид, албаны төлөөлөгчдөд амжилт хүсч, үдэн гаргалаа.
Дэлхийн шилдгийн шилдэг 206 эрэгтэй, 106 эмэгтэй шатарчид оюун ухаанаа уралдуулан өрсөлдөх “Дэлхийн цом-2021” аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Завхан аймаг, Алдар спорт хороо, Оюутны Дэлхийн Аварга, Үндэсний шигшээ багийн тамирчин, МУГТ ОУМ, ЭИМ Б.Мөнгөнтуул, ЭОУМ Т.Мөнхзул, Өсвөрийн шилдэг тамирчид ИМ Д.Батсүрэн, ОУМ С.Ган-Эрдэнэ нар оюун ухаанаа уралдуулна. Мөн багийн ахлагчаар МШХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Азийн ИМ И.Отгонбат, дэд ахлагч, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ч.Баттүвшин, ДШХ-ны дасгалжуулагч Д.Төрмөнх нар оролцоно.