EURO 2020-ийн шөвгийн дөрвийн эхний тоглолт өнгөрсөн шөнө Итали - Испанийн хооронд болж торгуулийн цохилтоор ялагч тодорлоо.
Хурдан довтолгоо, хашир хамгаалалт бүхий Итали, залуу бүрэлдэхүүн, авьяаслаг тоглолттой Испаничууд эхний үед харилцан нэгнээ тандаж харзнаж тоглосны дүнд 0-0 харьцаагаар тэнцэв.
Харин хоёрдугаар үед Испанийн довтолгоо, бөмбөг эзэмшилт нэмэгдэх тусам Италийн сөрөг довтолгооны боломж нээгдсээр эхний гоолыг Федерико Киеза 60 дахь минутад оруулсан.
Ийнхүү тоглолт Италийн мэдэлд орж дадсан хамгаалалтаа хийж байтал Испанийн шигшээ багаас сэлгээгээр талбайд гарч ирсэн Алваро Мората 80 дахь минутад Дани Олмогийн дамжуулалтаар тэнцээний гоолыг оруулав.
Тоглолтын үндсэн цаг 1-1 харьцаагаар дуусаж нэмэлт цагт ч гоол оролгүй үргэлжилснээр торгуулийн цохилт цохисон юм. Хоёр багаас Дани Олмо, Мануэл Локателли нар багийнхаа эхний цохилтуудыг алдсан бол Испаниас Алваро Мората цохилтоо алдаж Итали 4-2 харьцаагаар финалд шалгарлаа.
Европын нэг удаагийн аварга Италичууд ийнхүү шигшээ тоглолтод Англи, Данийн хожсонтой тоглоно. Англи Данийн тоглолт өнөө шөнө 03:00 цагт болно.
Торгуулийн цохилт:
Итали | Испани | ||
Мануэл Локателли | Алдсан | Дани Олмо | Алдсан |
Андреа Белотти | Гоол | Жерард Морено | Гоол |
Леонардо Бонуччи | Гоол | Тиаго Алкантара | Гоол |
Федерико Бернардески | Гоол | Алваро Мората | Алдсан |
Жоржиньо | Гоол |