АНУ-д амьдардаг М.Мишээл охин тус улсын уран сайхны гимнастикийн улсын аварга болжээ.
Тэрээр 12 настай бөгөөд уран сайхны гимнастикаар хичээллээд дөрвөн жил болж байгаа юм байна.
“Ритм” уран сайхны гимнастикийн АНУ-ын аварга шалгаруулах тэмцээн Индиана мужийн Индианаполис хотод болсон байна. М.Мишээл ганцаарчилсан туузтай үзүүлбэрээр алтан медаль хүртжээ.
Харин бөмбөг, тууз, саваа, чөлөөт гэсэн дөрвөн үзүүлбэрээр оролцож, нийлбэр дүнгээр наймдугаар байр эзэлсэн байна. Тэднийх АНУ-ын Калифорниа мужийн Лос Анжелес хотод 14 жил амьдарч байгаа бөгөөд тус тэмцээнд оролцохын тулд 3300 км-ийн алсаас онгоцоор нисч иржээ.
М.Мишээл 2019 онд анх удаа АНУ-ын аварга шалгаруулах тэмцээнд оролцож эхэлсэн байна.