Монголын үндэсний олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал 2021 оны Тавдугаар сарын 17-ны өдөр болжээ.
Хурлаас гишүүдийн ээлжит бус хурлыг Зургаадугаар сарын 23-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Олимпын хорооны гишүүдийн ээлжит хурлаар МҮОХ-ны Чуулганы товыг тогтох; МҮОХ-ны Ёс зүйн шинэчилсэн дүрмийг хэлэлцэн батлах; МҮОХ-ны гишүүнчлэлийн асуудлыг хэлэлцэхээр товложээ.