Азийн бөхийн нэгдсэн холбооны хурал Казахстаны Алматы хотод болж байна. Энэхүү хурлаар Монголын чөлөөт бөхийн холбооны гадаад харилцааны албаны дарга П.Буяндэлгэр Азийн бөхийн холбооны гүйцэтгэх зөвлөлд багтсан төдийгүй ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдов.
П.Буяндэлгэр нь Азийн бөхийн холбооны удирдах зөвлөлд сонгогдсон анхны монгол хүн болсон юм.
Тус зөвлөлд Монгол, БНСУ, Япон, Киргизстан, Казахстан, Йемен зэрэг долоон орны төлөөлөгч багтсан бөгөөд ерөнхийлөгчөөр Казахстаны Даулет Турлыханов, дэд ерөнхийлөгчөөр БНСУ-ын Кеннет Ли нар сонгогджээ.