Үйлдвэрийн дамжлагад орж магадгүй шинэ машин өөрийн нэрээ аваагүй байгаа. Компанийн төлөөлөгчийн хэлснээр машин хотын машин ба ачааны машины үүргийг давхар гүйцэтгэж чадна.
Ford Ranger машины хэмжээтэй. Ачааны даац нь 820 кг гэнэ.
Canoo пикапын ачааны тэвшийг хойд хаалгаар нь уртасгаж болно. Мөн машинд эвхэгддэг ширээнүүд, ачаа хадгалах орон зайг бүхээгт нь байрлуулжээ.
Canoo өөрөө машины суурийг нь бүтээсэн ба нийтдээ 680 морины хүчтэй хоёр цахилгаан хөдөлгүүртэй, нэг удаагийн цэнэгээр 320 км замыг туулна. Энэ цахилгаан машиныг худалдаанд 2023 онд гаргахаар төлөвлөжээ.