Энэ сарын 23-ны өдөр буюу бямба гаригт Олон улсын олимпийн өдөр, Монголын тамирчдын өдөр тохиож байна. Энэ жил Монгол хүн олимпоос медаль хүртсэний 50, алтан медаль хүртсэний 10 жилийн ой тохиож байгаа юм. Энэ тэмдэглэлт өдөртэй холбогдуулан Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн спорт заал, Спортын төв ордны “А” заал бүх нийтэд үнэ төлбөргүй үйлчлэхээр болжээ.
БТСГ-ын хэлстийн дарга Ц.Одонбаяр:
- Энэ жил Монгол хүн олимпоос медаль хүртсэний 50, алтан медаль хүртсэний 10 жилийн ой тохиож байна. Бид олимпод оролцож байсан үе, үеийн ахмад тамирчин , медаль хүртсэн 60 шилдэг тамирчинд хүндэтгэл үзүүлж байгаа. Мөн бүх нийтэд спорт заалуудыг үнэ төлбөргүй үйлчлэхээр болсон юм” гэв.
Мөн хүндэтгэлийн арга хэмжээ уламжлал ёсоор Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж, тамирчдад хүндэтгэл үзүүлэхээр болжээ. Энэ бямба гаригт дээр дурдагдсан дүүргүүдийн спорт заал өглөөний 09:00-22:00 цаг хүртэл үнэ төлбөргүй үйлчлэх юм байна.