Монгол Улсын гавьяат тамирчин, марафонч Бат-Очирын Сэр-Од Токиогийн олимпод оролцох эрхээ өчигдөр авлаа.
Тэрээр Японы Lake Biwa Mainichi 76 дахь удаагийн марафонд 2:09:26 амжилттай гүйж, 33 дугаар байр эзэлсэн байна. Ингэснээр гавьяат тамирчин Б.Сэр-Од тав дахь удаагаа олимпийн наадамд хурд хүчээ сорих эрхтэй болж байгаа юм.
Японы Lake Biwa Mainichi 76 дахь удаагийн марафон өчигдөр болсон бөгөөд 400 гүйгч уралджээ.