x

Сар шинийн бөхийн барилдааныг Говь-Алтай аймагт зохион байгуулахаар боллоо

МҮБХ-ноос Цагаан сарын баярт зориулсан хүчит бөхийн барилдааныг Улаанбаатар хотноо халдвар, хамгааллын дэглэмийг сахин үзэгчгүй зохион байгуулах хүсэлт гаргасан ч УОК-ын зүгээс боломжгүй хэмээн мэдэгдээд байсан билээ. Учир нь Нийслэлд Хоёрдугаар сарын 11-23-ныг хүртэл 12 хоногийн хатуу хөл хорио тогтоохоор болсон. 

Тэгвэл өнөөдөр МҮБХ-ноос Цагаан сарын бөхийн барилдааныг эрүүл бүс буюу орон нутагт /Говь-Алтай аймаг/ үзэгчгүйгээр зохион байгуулах санал гаргасан юм. 

МҮБХ-ны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Ц.Магалжав Нийслэлийн засаг дарга, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазараас сар шинийн бөхийн барилдаанд оролцох 128 бөх болон жаяг дэгийн баг, телевизийн ажилтнуудыг Улаанбаатар хотоос гаргах зөвшөөрлийг хүссэн юм. 

Гаргасан хүсэлтэд, "НОК-оос МҮБХ-нд сар шинийн барилдаанд цахимаар барилдахаар бүртгүүлсэн 128 бөх, орон нутагт очиж ажиллах жаяг дэг, шууд дамжуулах ТВ-ийн ажилтан болох нийт 140 хүний шинжилгээг 2021 оны 02-р сарын 10-ны өдөр Монгол бөхийн өргөөнд авах, 2021 оны 02-р сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос гарч нисэх онгоцны буудлаас Говь-Алтай аймаг руу нисэх хөдөлгөөн, мөн өдрийн орой ирэх хөдөлгөөнийг цар тахлын үеийн дүрэм журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье.

Жич: Орон нутагт зохиогдох барилдааны бүх зардлыг МҮБХ бүрэн хариуцах бөгөөд нислэгийн 2 онгоцны захиалгыг өгсөн байгаа болно" гэсэн байв. 

НОК-ын дарга Д.Сумъяабазар хүсэлтийг хүлээн авч, зөвшөөрсөн байна. 

Ингэснээр XVII-р жарны Хаврын тэргүүн сарын сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан Говь-Алтай аймгаас бөхийн спортыг шимтэн үзэгчдийн мэлмийг баясгахаар болжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Өө ямар дурак хүсэлт, мөн дурак шийдэл вэ! Одоо тэгээд наад бөхчүүдээ говь алтайд 14 хоног, улаанбаатарт 22 хоног тусгаарлах уу. (139.5.216.235)
    Мөнх
    2021 оны 02 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
ХАЛЛОВЭЭН ба МОНГОЛЧУУД Уржигдар 13 цаг 21 мин Монгол бахархлын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ Уржигдар 12 цаг 17 мин МУГЖ Д.Алтанхуягийг ДБЭТ-ын захирлаар түр томиллоо Уржигдар 12 цаг 12 мин Энэ л бидний тавилан юм бол парламент, Засгийн газрыг ч гэсэн нүхэн гэрт нүүлгэж оруулъя Уржигдар 11 цаг 58 мин Дэлхийн хамгийн анхны нисэхийн компаниудын нэг татан буугдлаа Уржигдар 11 цаг 01 мин Ажилдаа шаргуу хүний синдром юунд хүргэдэг вэ Уржигдар 10 цаг 56 мин Исландын эдийн засаг өсч, ажлын дөрвөн өдөртэй болов Уржигдар 10 цаг 50 мин Чингис хааны мэндэлсэн өдөр, Улс тунхагласны баяраар хилийн боомтууд амарна Уржигдар 10 цаг 39 мин Үндэсний хиймэл дагуулын төсөлд зориулж 225,2 сая еврогийн зээл авна Уржигдар 10 цаг 28 мин Хот, хөдөөг махны өртгийн сүлжээгээр холбох төслийн зөвлөлдөх уулзалт боллоо Уржигдар 10 цаг 08 мин Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд Дэлхийн хошой мөнгөн медальтан болов Уржигдар 10 цаг 03 мин Д.Цолмон: Цөмийн энергийн тухай хуульд тусгай АМНАТ-ийн хэмжээг УИХ шийддэг байхаар тусгасан Уржигдар 10 цаг 00 мин Тавантолгой Түлш: 8000 орчим айл манай түлшийг түлэхгүй байна, арга хэмжээ авах хэрэгтэй Уржигдар 09 цаг 54 мин П.Сайнзориг: 3-4 нүдтэй хурга, ишиг, тугал ярьсаар байгаад эдийн засгийн том төслүүдийг зогсоодог Уржигдар 09 цаг 08 мин Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 81 гомдол, мэдээллийг хянан шалгав Уржигдар 08 цаг 52 мин Энэтхэгийн хөрөнгийн зах зээл сүүлийн 25 жил тогтвортой өсч байна Уржигдар 08 цаг 43 мин Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд хүүхдийн амбулаторийн эмнэлэг ашиглалтад орууллаа Уржигдар 08 цаг 39 мин Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан Уржигдар 08 цаг 35 мин ЧИЛИ: Гуравдагч ертөнцийн сайн, муу хосолсон хамгийн сонирхолтой жишээ Уржигдар 08 цаг 24 мин Ерөнхий ассамблейн 26 дугаар чуулга уулзалтад оролцож байна 2024-10-30
iИх уншсан
Ж.Золжаргал: Өнөөдрийн эдийн засгийн буруу бүтцээр цаашаа яв... Хөгжлийн хөтөч Казахстан: Ардчилал нь сул ч ядууралгүй! Гадаад харилцааны нуман тулгуур ба “Стан-цэцэг” Трампын аврал ЧИЛИ: Гуравдагч ертөнцийн сайн, муу хосолсон хамгийн сонирхо... Д.Цолмон: Цөмийн энергийн тухай хуульд тусгай АМНАТ-ийн хэмж... Энэ л бидний тавилан юм бол парламент, Засгийн газрыг ч гэсэ... Монгол бахархлын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааны ... Дэлхийн хамгийн анхны нисэхийн компаниудын нэг татан буугдла... Шоон доторх цамхгийг Саудын Арабад босгоно Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд Дэлхийн хошой мөнгөн медальтан... Ц.Баатар: Казахстан нь газар зүйн байршил, түүхэн уламжлалын... ХАЛЛОВЭЭН ба МОНГОЛЧУУД DAILYMAIL “сэтгэл царцаасан” 2025 оны мэргэ төлгийг сануулав... Тавантолгой Түлш: 8000 орчим айл манай түлшийг түлэхгүй байн... Хүүхэд хахаж, амьсгал нь боогдсон үед ямар арга хэмжээ авах ... Big Loyalty хөтөлбөрийн азтанууд тодорсоор байна Исландын эдийн засаг өсч, ажлын дөрвөн өдөртэй болов Ажилдаа шаргуу хүний синдром юунд хүргэдэг вэ Японы эрх баригч нам  12 жилийн дараа анх удаагаа парламенты...
Top