Үндэсний их баяр наадмыг угтан Монголын үндэсний бөхийн холбоо аймгийн бөхийн дэвжээдтэй уулзаж хамтарсан бэлтгэл хийхээр болжээ. Баяр наадмын өмнө томоохон сорилго барилдаан болох эсэх нь тодорхойгүй байгаа учраас ийнхүү бөхийн дэвжээ хооронд хамтарсан бэлтгэл хийлгэхээр болсон байна.
Бөхчүүдийн хамтарсан бэлтгэлийн эхнийх нь өнгөрсөн даваа гарагт 17-20 цагийн хооронд зохиогджээ. Эхний бэлтгэлд бөхийн дэвжээд идэвх муутай оролцож цөөн хэдэн бөх л бэлтгэл хийсэн байна. МҮБХ-ны зүгээс бөхчүүдийг хамтарсан бэлтгэлд идэвхтэй хамрагдаж, наадмын өмнө бэлтгэлээ базаахыг уриаллаа.
Дараагийн бэлтгэл ирэх ням гараг буюу зургадугаар сарын 10-ны өдөр төв цэнгэлдэхэд болох хуваарьтай байна. Үндэсний бөхийн холбооноос цаашид зургадугаар сарын сүүлээр хоёр ч удаа бэлтгэл хийхээр төлөвлөөд байгаа аж.