x

Япон улсаас нэн хөнгөлөлттэй 233 сая ам.долларын зээл авахыг зөвшөөрөв

УИХ-ын Эдийн засаг, Төсөв, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороодоор Япон улсаас авах нэн хөнгөлөлттэй зээлийн гэрээний хэлцлийн төслийг хэлэлцлээ. Энэ сарын 9-10-ны өдрүүдэд Япон улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү манай улсад хийх албан ёсны айлчлалын үеэр уг зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах юм. 

“Ковид 19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай зээл”-ийн хэлэлцээрийн төсөлд гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг зөвшөөрөв.

Төслийн талаарх танилцуулгыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хийв.

Тэрээр, "Япон улсын Засгийн газраас Монгол Улсад коронавируст халдвар /Ковид-19/ -ын үед Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээг дэмжин “Ковид 19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай зээл”-ийн төсвийн дэмжлэгийг олгохоор шийдвэрлэсэн болон Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд “Ковид 19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай зээл”-ийн солилцох ноот бичигт гарын үсэг зурахаар төлөвлөснийг танилцуулав.

Энэхүү яаралтай тусламжийн зээл нь Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдвар /Ковид-19/ -ын үед эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих, орлогыг хамгаалах, нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээг санхүүжүүлэх бөгөөд тухайлбал, Засгийн газрын 2020 оны 114, 167 дугаар тогтоолоор баталсан татвар, нийгмийн даатгал төлөгч аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд дэмжлэг үзүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэнд хүнсний бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг олгох, нийгмийн халамжийн сангаас олгож байгаа халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж олгох зэрэг арга хэмжээнүүд хамаарах юм.

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас нийт 25.0 тэрбум иений /ойролцоогоор 233.0 сая ам.доллар/ яаралтай тусламжийн зээлийн санхүүжилтийг олгох ба зээлийн эргэн төлөх хугацаа 15 жил, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 4 жил, зээлийн хүү жилийн 0.01 хувь, урьдчилгаа шимтгэл 0.1 хувь, санхүүжилтийн ашиглах хугацаа нэг жил байна" гэв.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Зээлийг эдийн засгийг идэвхжүүлэх зорилгоор ашиглана гэж байна. Яг ямар байдлаар ашиглах вэ" гэв.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "2020 оны эдийн засгийн бодлогыг Ковид-19 цар тахлын үед хэрэгжүүлж байгаа учир сөрөг үр дагавар үүсэхээс сэргийлж эдийн засгаа огцом хумихгүй байх бодлого барьж байна гээд зээлийг эдийн засгийг агшаахгүй, хумихгүй байхад чиглэсэн бодлогын үүднээс ашиглана" гэв. 

Мөн тэрээр “Зээлийн зориулалт нь үндсэндээ төсвийн дэмжлэг хэлбэрээр олгогдож байгаа учир төсвийн зардлыг санхүүжүүлэхэд ашиглана” гэж хариулав.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн "Зээлийг мөн цар тахлын үед өдөр шөнөгүй ажиллаж, өөрсдийн амь насаа эрсдэлд оруулан ажиллаж байгаа салбарын ажилтнуудыг дэмжихэд зориулах талаас ашиглах хэрэгтэй" гэв.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Цар тахалтай тэмцэж байна гэж улсын өрийг нэмэгдүүлэх бодлого барьж ажилламааргүй байна" гээд хэлэлцэж буй асуудлыг дэмжихгүй гэсэн байр сууриа илэрхийллээ.

Гишүүд үг хэлж дууссанаар Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Ковид 19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөл, Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн төсөлд гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгоё гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 80 хувийн саналаар дэмжив.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (102.89.82.251)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 12 сарын 23 | Хариулах
  • DR. ADITYA (127.0.0.1)
    Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2024 оны 06 сарын 15 | Хариулах
  • DR. ADITYA (127.0.0.1)
    Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2024 оны 06 сарын 15 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ 7 мин Хавдар судлалын үндэсний II төвийг барих газарт ажиллалаа 15 мин Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудлаар ажлын хэсэг хуралдав 24 мин Нийслэлийн хэмжээнд 1541 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна 31 мин Нүүрсний экспорт анх удаа 80 сая тонноос давжээ 57 мин Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 5490.9 МВт эрчим хүч нийлүүлээд байна 1 цаг 8 мин Хамгийн алдартай эко идэвхтэн улс төрд шилжив: Грета Тунбергийн тухай 5 баримт 7 цаг 23 мин Шинэ оны хүлээлт: Янз бүрийн орнуудын зураачдын бүтээлд 9 цаг 36 мин Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүүдээр эхэллээ 10 цаг 3 мин Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажиллалаа 10 цаг 23 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 10 цаг 44 мин Ураны улс төр уран байгаасай 10 цаг 49 мин П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа 10 цаг 52 мин УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй 2025-01-03 Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа 2025-01-03 Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав 2025-01-03 PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ 2025-01-03 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно 2025-01-03 Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он 2025-01-03 Аргентинын эмгэнэл 2025-01-01
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй Хүүхдэд хариг Монгол П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Аргентинын эмгэнэл 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай ... Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, том... УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруул... Хаана хамгийн амттай хоолтой вэ? НЗДТГ: 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг х... Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжэ... Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар Шинэ оны эхний өдрүүдэд уулархаг нутгаар ялимгүй цас орно Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Голомт банк Global Gender Smart Fund-аас 7.5 сая ам.долларын...
Top