Монголын үндэсний олимпын хороо олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан өнөөдөр ахмад ажилчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Магван тэргүүтэй МҮОХ-ны ахмад ажилчид “ОЛИМПИК ХАУС”-т зочлон, халуун дотно яриануудыг өрнүүлсэн юм.
Мөн энэ үеэр МҮОХ-ны удирдлагууд Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар ахмадууддаа гарын бэлэг гардууллаа.