Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нар өнөөдөр “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзав.
Энэхүү уулзалтад “Тоёота Сэйлс Монголиа” компанийн гүйцэтгэх захирал Тоширо Курахаши, Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал “Тоёота Сейлс Монголиа” компанийн ерөнхий зөвлөх Цүёши Авай нар оролцож, “Токио-2020” олимпын наадмаар хэрхэн хамтарч ажиллах талаар зөвлөлдсөн байна.
Уулзалтаар “Тоёота Сэйлс Монголиа” компани өөрийн үйл ажиллагааны талаар товч танилцуулжээ. Харин МҮОХ өөрийн үйл ажиллагааг танилцуулж, Олимпын музейг төлөөлөгчдөд үзүүлсэн байна.