x

Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц нэвтрүүлэх туршилтын төслийн хүрээнд 60 өрхөд хөнгөлөлттэй зээл олгоно

Улаанбаатар хотын хүн амын дийлэнх нь оршин суудаг гэр хорооллын амины сууцууд дулаан алдагдал ихтэй тул иргэд тав тухгүй өвөлжин, халаалтдаа их хэмжээний түлш зарцуулахын сацуу агаарын бохирдлыг нэмэгдүүлсээр байна.

Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төсөл, Монголын Банкны Холбоо болон Тогтвортой Санхүүгийн Холбоо хамтран барилгын эрчим хүчний хэмнэлтийн стандарт шаардлагыг дор хаяж 20 хувь (%)-иар давуулан биелүүлсэн 10 гаруй амины орон сууцны загвар төслийг шалгаруулж, тэдгээрээс худалдан авах хүсэлтэй иргэдэд зориулж санхүүгийн дэмжлэг, зээлийн бүтээгдэхүүн гаргах туршилтын төслийг хэрэгжүүлэхээр болжээ.

Төслийн хүрээнд гэр хорооллын иргэд  зураг төсөл нь бэлэн 60 м2 хүртэл талбайтай, 70.0 хүртэлх сая төгрөгийн өртөгтэй 10 загвар сууцаас сонголтоо хийж, улмаар банк болон гүйцэтгэгч барилгын компанитай гэрээ байгуулан бариулах тохиолдолд ойролцоогоор сууцны үнийн дүнгийн 20 хувь (%) (дээд тал нь 12 сая төгрөг)-д татаас олгохоос гадна банкнаас 8%-12%-ийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгох юм байна.

Тус туршилтын төслийн хүрээнд дээд тал нь 60 өрхөд хөнгөлөлт үзүүлэхээр болжээ.

Дараах ерөнхий шалгуурыг хангасан иргэд төсөлд хамрагдах боломжтой. Үүнд:

  1. Гэр хороололд байнга оршин суудаг, газраа өмчилсөн байх,

  2. Сууцны үнийн 20 хувь (%)-тай тэнцэх урьдчилгаа төлбөрийг гаргах,

  3. Орон сууцны бусад төслүүдэд хамрагдаагүй байх, 

  4. Банкны ипотекийн зээлийн шаардлага хангасан байх зэрэг болно.

Ипотекийн зээлийн гэрээг Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк, Голомт банкуудтай жилийн 8 хувь (%), харин Хасбанк, УБ хотын банк, Капитрон банк, Тээвэр хөгжлийн банк, Ариг банкнуудтай 12 хувийн (%) хүүтэй, 15 хүртэлх жилийн хугацаатай байгуулах боломжтой юм байна.

Туршилтын төслийн хүрээнд нийт 60 худалдан авагчдад хөнгөлөлт олгох тул банк тус бүр дээр олгогдох зээлийн тоо хязгаартай. Төсөлд хамрагдах хүсэлтэй иргэд 2020 оны  есдүгээр сарын 01-ний хооронд материалаа бүрдүүлэн банкуудад хандах боломжтой.

Иргэд сонирхож буй загвар сууцуудын заримтай нь танилцахыг хүсвэл Сонгинохайрхан дүүргийн (Тахилтын аманд) 33 дугаар хорооны 188-р цэцэрлэгийн хашаанд баригдсан 5 байшинтай очиж танилцан барилга тус бүрийн гадна талд байрлуулсан мэдээллийн самбараас талбайн хэмжээ, эрчим хүчний хэмнэлт, үнэ өртөг, барилгын компанитай холбогдох зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг авч сонголтоо хийх боломжтой юм байна. Нэг сууцыг барих хугацаа дунджаар 2 - 4 долоо хоног байна.

Цаашид эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны эрэлт хэрэгцээ, туршилтын төслийн үр дүнд гарах эрчим хүчний хэмнэлт, иргэдийн сэтгэл ханамж, барилгын чанар зэргээс хамаарч зохих стандарт, шаардлага хангасан төрөл бүрийн амины орон сууцуудыг зах зээлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мөн санхүүгийн тогтвортой арга хэрэгслүүд, эх үүсвэрийг судлан нэвтрүүлэхээр төсөл хэрэгжүүлэгчид зорьж байгаа ажээ.

Ингэснээр иргэдийн амьдрах гадаад болон дотоод орчин нөхцөл сайжирч агаарын бохирдлыг бууруулах улмаар уур амьсгалын өөрчлөлтөд голлон нөлөөлж буй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад талууд хувь нэмрээ оруулна гэж үзэж байгаа юм байна.

GIZ-ээс Улаанбаатар хотын захиргаатай хамтран хэрэгжүүлдэг “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийг ХБНГУ-ын Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ) болон Швейцарын хөгжлийн агентлаг (SDC) хамтран санхүүжүүлдэг.

Төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг GIZ-ийн Төсөл, МБХ болон банкнуудаас авч болох юм байна.

GIZ-ийн төслийн утас: 7711 0515, 8887 7767

Монголын Банкны Холбооны утас: 11323581

Монголын тогтвортой санхүүгийн холбоо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 18 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 38 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 48 мин Он гарсаар 76 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь 40.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна 53 мин 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган замыг чөлөөлжээ 59 мин Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг нь болсон 1 цаг 3 мин Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 4 цаг 39 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 4 цаг 43 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 4 цаг 43 мин Монголын багууд Азийн аваргуудын лигт өрсөлдөж байна 4 цаг 45 мин Прокурорын байгууллага 254 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 4 цаг 51 мин БНЭУ-д шавилан суралцаж буй ламхай нарын захидлыг ар гэрийнхэнд нь хүргүүлэв 4 цаг 56 мин Японы хамгийн өндөр настай хүн таалал төгсжээ 4 цаг 57 мин Монголын хоккейчид хоёр дахь хожлоо байгууллаа 5 цаг 1 мин Найман байршилд зам засварлаж байна 5 цаг 38 мин Богд ууланд гарсан түймрийг цурманд орууллаа 6 цаг 8 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 6 цаг 13 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 6 цаг 15 мин Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан 6 цаг 20 мин Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж… 18 цаг 47 мин
iИх уншсан
Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд ... Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүн...
Top