x

Ой модонд зугаалах, самар, жимс түүж явахдаа анхаарал болгоомжтой байхыг санууллаа

Нийслэлийн байгууллагуудын холбогдох албаны хүмүүс өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өнгөрсөн 14 хоногийн байдлаар гурван удаагийн зөрчлийн мэдээлэл НОБГ-т ирсэн. Тодруулбал, иргэн Д, Б нар тус бүр хоёр ширхэг тарваганы мах худалдаалах гэж байсныг илрүүлж, зөрчлийг арилгуулсан. Мөн нийслэлийн иргэд Туул, Хэрлэн голд амарч зугаалж явах үед усанд осолдох тохиолдол ихээхэн гарч байна. Иймд НОБГ өнгөрсөн зургаадугаар сарын 15-аас аравдугаар сарын 15 хүртэл завьт эргүүлийг ажиллуулж байгаа. Энэ хугацаанд 280 орчим иргэнийг усны ослоос авран хамгаалав.

Одоогийн байдлаар усанд нэрвэгдсэн гурван иргэнийг эрэн хайх аврах ажиллагаа явуулж байна. 11 настай хүүхдийг авран хайх ажиллагааг түр зогсоогоод байгаа бөгөөд энэ сарын 25-наас хүч нэмэгдүүлэн эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлнэ. Энэ сарын 4-нд 25 настай эмэгтэй Тэрэлжид усанд осолдсон мэдээллийн дагуу 200 орчим хүнтэй эрлийн баг эрэн хайх ажиллагаа явуулж байна. Мөн 25 настай эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Туул голд толгойгоо угаах гэж байхдаа ус руу унасан дуудлагын дагуу эрэн хайх ажиллагааг явуулж байна. Завьт эргүүлийн ажилтнууд амарч зугаалж яваа иргэдэд анхаарал болгоомжтой байх, хүүхэд, багачуудад тавих хараа хяналтаа сулруулахгүй байх заавар зөвлөмжийг өгч ажиллаж байна” хэмээлээ.

НМХГ-ын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Батзориг “Малын гоц халдварт өвчин тарваган тахлаас сэргийлэх ажлын хүрээнд дүүрэг, товчоодод нийт 99 улсын байцаагч хяналт шалгалт явуулж байна. Хяналт шалгалтын хүрээнд товчоогоор хоёр тарваганы мах оруулж ирэх гэж байсныг илрүүлж, хуулийн дагуу торгууль ногдуулж ажилласан” гэсэн юм.

НБОГ-ын Амьтан, ургамлын асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмонбаатар “Өнгөрсөн 14 хоногийн байдлаар нийт 21 амьтны дуудлага мэдээлэл ирсэн. Ихэвчлэн бамбай хоншоорт хортой могойн дуудлага ирсэн бөгөөд иргэд могой харсан даруйдаа нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Шуурхай удирдлага, зохицуулалтын төвд яаралтай мэдэгдэхийг анхааруулж байна. Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны иргэнээс энэ сарын 9-ний өдөр Санзай орчимд хүрэн баавгайн мөр байж болзошгүй гэх дуудлага ирсний дагуу шалгахад хүрэн баавгайн мөр болохыг тогтоосон. Иймд иргэд ой модонд зугаалах, самар, жимс түүж явахдаа анхаарал болгоомжтой байхыг сануулж байна” гэв.

НЭМГ-ын Нийгмийн Эрүүл мэндийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Мэндсайхан “Нийслэлийн хэмжээнд гэрийн ажиглалтад нийт 24 иргэн нийслэлийн 140 өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад байна. Нийт 8129 иргэний гэрийн ажиглалтын хяналтын хугацаа дуусч, хяналтаас гаргасан. Гэрийн ажиглалтад орсон иргэдээс түгээмэл гарч байгаа зөрчил бол гар утсаа унтраах, гар утасны дугаараа буруу өгөх, хаягаа солих явдал гарч байна. Иймд гэрийн ажиглалтад байгаа иргэд хүлээсэн үүргээ биелүүлж, аль болох гэртээ байх, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын ажлыг хүндэтгэн мэдээллээ тогтмол өгч байх хэрэгтэй” хэмээв.  

“Ковид-19” цар тахлын энэ үед иргэд, олон нийт амны хаалтаа зүүх хандлага суларсан. Дэлхий дахинд халдварт өвчний аюул намжаагүй, манай улсад эрсдэл өндөр байгаа энэ үед амны хаалтаа тогтмол зүүж хэвших, үйлчилгээний байгууллагууд үйлчлүүлж буй иргэддээ амны хаалтаа зүүх, гараа ариутгах шаардлагыг тогтмол тавих хэрэгтэй хэмээн албаныхан онцоллоо.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Аргентинын эмгэнэл Өчигдөр 11 цаг 57 мин Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ Өчигдөр 11 цаг 44 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Өчигдөр 11 цаг 36 мин У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэллээ Өчигдөр 01 цаг 08 мин Шинэ оны эхний өдрүүдэд уулархаг нутгаар ялимгүй цас орно Уржигдар 18 цаг 12 мин Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа Уржигдар 17 цаг 05 мин Голомт банк Global Gender Smart Fund-аас 7.5 сая ам.долларын санхүүжилт татлаа Уржигдар 12 цаг 58 мин Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар Уржигдар 12 цаг 15 мин Хүүхдэд хариг Монгол Уржигдар 11 цаг 52 мин Хаана хамгийн амттай хоолтой вэ? Уржигдар 11 цаг 39 мин Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруулалт болжээ Уржигдар 11 цаг 34 мин 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график Уржигдар 11 цаг 28 мин Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй Уржигдар 11 цаг 17 мин НЗДТГ: 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг хийлээ Уржигдар 11 цаг 11 мин Нэр дэвшигчийн сонсголд хараат бус шинжээчээр оролцож болно Уржигдар 11 цаг 05 мин Энэ онд 15 байршилд борооны ус зайлуулах шугам угсарчээ Уржигдар 11 цаг 02 мин Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай 1.3 км байна Уржигдар 10 цаг 59 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 52 мин Шилдэг залуу эрдэмтдэд нэрэмжит шагналаа олголоо 2024-12-30 Хамгийн сайн халамж бол ажлын байр 2024-12-30
iИх уншсан
2025 онд дэлхийг түгшээж буй гамшиг, сүйрлүүд... МӨНГӨ, ОРАНО ба ВАНГАНЫ "вангадсан" НҮДНИЙ ЯЛГАА Гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон ч УИХ тогтоол гаргаагүй бол... Хамгийн сайн халамж бол ажлын байр Трампын гол хамтран зүтгэгчийн тухай бид юу мэдэх вэ? Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй Хүүхдэд хариг Монгол Мөс цөмөрч, голд суусан "Лексус-450" машинтай иргэдийг татаж... ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-нд ажилтнууддаа цалинтай амрал... Хоёр талаасаа шахаж ажиллаж чадвал хилийн холболтыг 2,6 жилд... Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам, 1-р хороолол, Шархад орчимд а... Монгол Улс дижитал өрсөлдөх чадвараар өмнөх жилээс ухарлаа ДЦС III-ын шинэчлэлийн зураг төсөл боловсруулах хэлэлцээрий... ЦХИХХЯ салбарынхаа "Оны Онцлох" үйл явдлуудыг нэрлэлээ Цахилгаан хэрэгслийнхээ дундаж хэрэглээг тооцож, тогоо тохир... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 7890 иргэний амь нас, 360 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авра... 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график Шилдэг залуу эрдэмтдэд нэрэмжит шагналаа олголоо Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай ...
Top