Өчигдөр буюу тавдугаар сарын 27-ны өдөр Спорт сонирхогч Монгол түмнээ баясгасан сайхан өдөр тохиож өнгөрлөө. Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд 10 дахь тулаанаа хийж, өрсөлдөгчөө хүнд цохилтоор яллаа.
2020 оны Токиогийн олимпийн наадмын сонгон шалгаруулалтын эхлэл болсон жүдо бөхийн гран-при тэмцээн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод өчигдөр өндөрлөлөө. Монгол улсын гавъяат тамирчин, хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр +100 кг-д алтан медалийн эзэн боллоо.
Японы Токио хотын Кокүгикан ордонд болсон сүмо бөхийн зуны тэмцээн ёкозүна Какүрюү М.Анандын ялалтаар өндөрлөлөө.
Монгол улсын гавъяат тамирчин, хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр: Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны цуврал тэмцээний нэг Хөх хотын Гран при хоёр дахь жилдээ болж, +100 кг-д олимпийн аварга Н.Түвшинбаяр алтан медалийн эзэн боллоо.
Энэ тэмцээний сүүлийн өдөр хүнд жингийн барилдаанууд явагдсан бөгөөд +100 кг-д шигшээд шалгарч барилдсан олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, ОУХМ Ө.Дүүрэнбаяр наралтан медалийн төлөө хүч үзэв. Уг барилдаанд олимпийн аварга Н.Түвшинбаяр туршлага заан ялалт байгууллаа.
Их аварга Какүрюү М.Ананд: Японы Токио хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн зуны Нацү башёгийн Макүүчи буюу дээд зиндаанд 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд 14 даваа, нэг унаатай түрүүллээ.
Тэрбээр, Японы эзэн хааны цомыг 5 дахь удаагаа хүртэж байгаа бөгөөд анх удаагаа хоёр башё дараалан түрүүлж байна. Гүржийн бөх Точиношиныг Шодай давснаар түүний тэргүүлэлд цэг тавьсан бөгөөд Их аварга Какүрюү М.Ананд, түүнийг давж хоёр унаатай болсноор түрүүлэх боломжоо алдсан юм. Ийнхүү Точиношин 13 даваа, 2 унаатай башёг өндөрлүүлж Озэки цолны болзлыг хангалаа. Мэргэжлийн сумогийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 71 дэх Их аварга Какүрюү М.Анандадунаснаар 12 даваа 3 унаатай Нацү башёг дуусгалаа.
Монгол улсын гавъяат тамирчин, Мэргэжлийн боксчин Н.Төгсцогт: АНУ-ын Миссиссипи мужийн Билокси хотод болсон тулаанд боксчин Н.Төгсцогт өрсөлдөгч Колумбийн тулаанч Оскар Эскандоныг техникийн илт давуугаар 10 дахь тулаанаа хийж, өрсөлдөгчөө хүнд цохилтоор яллаа. Эдүгээ 33 настай Эскандон 2008 оноос мэргэжлийн боксын ринг дээр 28 тулаан хийж, 25 удаа ялалт /17 KO/ байгуулсан туршлагатай боксчин юм.
Хоёр тамирчин гурван үеийн турш тулалдсан бөгөөд Н.Төгсцогт эхний үед өрсөлдөгчийнхөө цохилтод оногдон тоолуулсан ч хоёр, гуравдугаар үед тус бүр хоёр ч удаа хүнд цохилтоор сөхрүүлж ялалт байгууллаа. Түүний сүүлийн цохилт О.Эскандоныг цааш тоглох боломжгүй гэдгийг баталснаар тэрбээр мэргэжлийн боксын рингэн дэх 10 дахь ялалтаа авч чадлаа.
Ийнхүү Н.Төгсцогт мэргэжлийн боксын эхний 10 тулаандаа бүгдэд нь ялалт байгуулснаас есөн тулаанд техникийн илт давуугаар буулган аваад байна. Н.Төгсцогтын дараагийн тулаан эцэслээгүй байгаа ч зургаан сарын дараа буюу ирэх арваннэгдүгээр сарын эхээр байж болзошгүй гэж Premier Boxing мэдээлжээ.