Шатрын их мастер Б.Мөнгөнтуул энэ сарын 12-18-ны өдрүүдэд БНХАУ-ын Тяньжинь хотноо хоёр дахь удаагаа зохион байгуулагдсан “Binhai Chess Open” олон улсын нээлттэй тэмцээнд түрүүллээ.
МУГТ Б.Мөнгөнтуул таван настайдаа шатрын спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд өсвөрийн ДАШТ-нээс Монгол улсын анхны хүрэл, мөнгөн медалийг эх орондоо авч ирж, 2008 онд насанд хүрэгчдийн ДАШТ-д эх орноо төлөөлөн анх удаа оролцож байсан юм.
Мөн тус нээлттэй тэмцээнд Монголын шатрын их мастер Ц.Батчулуун оролцож, тавдугаар байр эзэлсэн байна.